“Монгол барилга-2010” маргааш нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

“Монгол барилга-2010” маргааш нээгдэнэ

“Монгол барилга-2010” барилгын дэвшилтэт технологи, бүтээгдэхүүний үзэсгэлэн маргааш 13 цагаас Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ. Барилгын салбарт нэвтрүүлж байгаа шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнийг танилцуулахаас гадна тавдугаар сарын 1-ний 15 цагаас “Шинэ технологи, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр уулзалт ярилцлага зохион байгуулах ажээ. Үзэсгэлэнд 70 гаруй байгууллага аж ахуйн нэгж, компаниуд оролцож гадаадын болон дотоодын барилгын материал үйлдвэрлэл, шинэ дэвшилтэт технологийг танилцуулах юм. Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар “Барилга.мн” сайт, хамтран зохион байгуулагчаар Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, МҮХАҮТ, барилгын зөвлөл оролцож байна. Харин ерөнхий ивээн тэтгэгч нь Эрэл групп юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж