Монгол, Японы зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Монгол, Японы зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын V Зөвлөлдөх уулзалт энэ сарын 15-ны өдөр Токио хотноо амжилттай болж өндөрлөв. Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын V Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Японы талаас Эдийн засаг, үйлдвэр худалдааны дэд сайд Т.Мацушита нар даргалж, хоёр талаас нийт 120 гаруй хүн оролцон, хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцжээ. Тус Зөвлөлдөх уулзалтаар монголын талаас хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар, төмөр зам, дэд бүтцийн төлөвлөлт зэргийн талаар тайлбар, илтгэлүүд тавигдсан бол японы талаас Монголд хөрөнгө оруулах нөхцлийг сайжруулах, Япон Улсаас Монголд үзүүлж буй Хөгжлийн албан ёсны тусламж, Японы Гадаад худалдааны байгууллага /ЖЕТРО/-аас хэрэгжүүлсэн ноолууран бүтээгдэхүүний чанарын хяналтыг сайжруулах төсөл, мөн эрүүл мэнд болон сансрын холбооны салбарт хамтран ажиллах нөхцөл байдал, боломжийн талаар тус тус илтгэл тавив. Дараагийн 6 дугаар Зөвлөлдөх уулзалтыг 2012 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар хоёр тал тохирсон байна гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж