Нүцгэн махбод сансрын масштабаар

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Нүцгэн махбод сансрын масштабаар

Анжело Муско (Angelo Musco) хүний нүцгэн биеэр ер бусын үлэмж масштабтай
фото зохиомж бүтээдэг нэгэн. Түүний бүтээлүүд өөрийн эрхгүй ертөнцийн
үүсэл мөхлийн философийг санагдуулна. Зохиомж болгон нь сайн дурынхны
авахуулсан олон тооны гэрэл зургийн эвлүүлгээс бүрддэг юм. Мускогийн
хамгийн том зураг Tehom 200 000 махбодоор цогцолжээ.

Уран бүтээлч 1973 онд Италийн Неаполид төрсөн бөгөөд эхийн хэвлийд 11
сар тээгдэж, 6,5 кг жинтэй төрөхдөө золтой эндээгүй гэдэг. Дараагийн 5
жилд биеийн баруун хэсэг нь саажиж, баруун гар нь хөдлөхөө больжээ. Энэ
нь түүний уран бүтээлд нөлөөлөхгүй байж чадаагүй билээ. Анжело 1997 оноос
Нью-Йоркт ажиллаж, амьдарч байна.

Эх сурвалж: www.angelomusco.com

Видео: Youtube

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж