Хятад Австралийн нүүрсний салбарт хүрээгээ тэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Хятад Австралийн нүүрсний салбарт хүрээгээ тэллээ

Хятадын нүүрс олборлолтын “Yanzhou” компани Австралийн “Gloucester” компанийг 2.13 тэрбум ам.доллараар бүрэн худалдаж авахаар болсон тухайгаа өчигдөр мэдээллээ. Хятадын Шандунь мужид төвтэй “Yanzhou” компани нь өмнө нь Австралийн “Felix Resources” компанийг худалдаж авч байсан юм.

 “Glourcester” компани нь Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид ашиглалтад орсон гурван уурхайг эзэмшдгээс гадна, нэг уурхайг нэмж ашиглаж эхлэх гэж байгаа ажээ. Эдгээр уурхайн гурав нь коксжих нүүрсний нөөцтэй юм байна. Тус компанийн нүүрсний ордуудын эдийн засгийн үр ашигтай нөөц нь  276 сая тонн, мөн 1.5 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй ажээ. Үүнээс гадна тус компанийн эзэмшилд төмөр зам, боомт байдаг. “Glourcester” компани ирэх онд 6 сая тонн, 2015 онд 10 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ.

“Yanzhou” компанийн хувьд, уг арилжааны тохироо нь ихээхэн ашигтай болох нь энэхүү баримтуудаас харагдаж байна. Тус компани нь Хятадын нүүрсний өсөн нэмэгдэж буй нүүрсний эрэлтийг хангах үүднээс ойрын таван жилийн хугацаанд дотоодын зах зээлд жилдээ 30 сая тонн нүүрс нийлүүлдэг болохоор төлөвлөжээ. Одоо тус компанийн жилд нийлүүлэх нүүрсний хэмжээ 16 сая тонн байгаа юм.

Хэдийгээр нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унасаар байгаа ч тус компани нүүрсний баялгийн эзэмшлийн хүрээгээ өргөтгөх стратеги баримтлан ажиллаж байгаа ажээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн гаргасан тооцоогоор Хятадын эдийн засгийн өсөлтийн дүнд дэлхийн нүүрсний хэрэглээ 2016 хүртэлх хугацаанд жилд 2.8 хувиар өсөхөөр байна.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж