Кино сонирхогчид нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Кино сонирхогчид нэгдэнэ

“Монголын кино сонирхогч шүүмжлэгчдийн холбоо” болон “Everyday International” LLC,  “Өргөө Синема”  хамтран архигүй шинэ жилийн баярт уриалж байна. “Polar express-Киночдын шинэ жил” 12 дугаар сарын 25-ны 17.00 цагт “Өргөө” кино театрын шинээр нээгдсэн салбарт болох гэнэ. Энэ нь  өнөөгийн архи тамхины зохисгүй хэрэглээг халах тэмцэлд бага ч гэсэн хувь нэмэр оруулахын тулд залуусыг ийнхүү уриалж, урлагийн сайхан, тэр дундаа кино урлагийн ертөнцөөр аялах, кино урлагийг нийтэд сурталчлах зорилготойгоор уг баярыг тэмдэглэх гэж байгаа аж.  Баярт ирэх хүмүүс киноны баатрын дүрийг хэрхэн бүтээж хувцасласан байдлаар шалгаруулалт явуулах гэнэ. Энэ үеэр төрөл бүрийн тэмцээн буюу асуулт, хариултын уралдаан зохион байгуулахаас гадна ирэх онд үзэгчдийг шууруулж мэдэх шилдэг киноны товч видео танилцуулгыг сонирхох, “Өргөө” кино театрын 130 хүний суудалтай  танхимд Монгол хадмал орчуулгатай кино үзэх боломжтой юм байна. Оролцох эрхийг авах тухай мэдээллийг Монголын кино сонирхогчдын холбооноос лавлана уу.

https://www.facebook.com/movieMGL

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж