“Дайны цэцэгс” олон улсад өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

“Дайны цэцэгс” олон улсад өрсөлдөнө

Хятадын уран сайхны “Дайны цэцэгс” кино “Алтан бөмбөрцөг” наадмын гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд нэр дэвшихээр боллоо. Мөн “Оскар”-т сойх өмнөд хөршийн алтан найдвар болоод байна.


100 сая ам.доллараар бүтсэн тус киноны санхүүжилтийг Хятадын Засгийн газраас гаргажээ. Түүнээс гадна барууны кино одыг гол дүрдээ тоглуулсан анхны хятад кино болж буйгаараа онцлог юм. 2012 онд өмнөд хөршид орон даяар нээлтээ хийн, бүх томоохон театраар гарах уг киног АНУ-ын цөөхөн театрт өнгөрсөн сард гаргасан ажээ.


Оскарын шагналт Кристиан Бэйл “Дайны цэцэгс” киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд найруулагч Жан Имоутай орчуулагчаар дамжуулан харилцаж байсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж