Энэ талаар “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяраас утсаар тодруулахад, “Гитар хулгайлсан хүмүүсийг олсон гэсэн. Одоогоор эл хэргийг Баянгол, Чингэлтэй дүүргийн цагдаа нар шалгаж байгаа. Хоёр гитар олдсон гэсэн. Одоогоор бид хараахан гитаруудаа аваагүй байна. Хулгай хар мөртөө гэдэг шүү дээ. Гитаруудаа аваад ариусгана. Хоёр нь олдсон юм чинь шижмээр нь бусад нь ч гэсэн одлох байх аа” гэв.
Хамтлагийн ахлагч Д.Ганбаярын хэлснээр хөгжмийн зохиолч Л.Балхжавын тоглолтод оролцож дуусаад харихын өмнө гитаруудаа алдсан юм. Эдгээр гитарууд нэгдүгээр хорооллын 12 дугаар байрны гадна тавьсан гитарчин Д.Отгонбаярын машинд байсан бөгөөд хулгайч машины цонхыг хагалан, бүгдийг нь авч явсан байсан юм.