Мөнхбатаас Мөнхбатад

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Мөнхбатаас Мөнхбатад

Спортынхны шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2011” наадам энэ долоо хоногийн эхээр болсон билээ. Энэ наадмын үеэр өнөө жилийн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн шинэ аварга С.Мөнхбат Спортын сэтгүүлчдийн тодруулсан шилдэг 10  тамирчны нэгээр шалгарч, “Бөртэ чоно”-ын үдэшт саатсан юм. Залуу аварга спортынхны шинэ, содон зочин байлаа. Түүнд дархан аварга Ж.Мөнхбат шагнал гардуулсан нь бүр ч сонирхолтой байв. Ж.Мөнхбат аварга шагнал гардуулахдаа “Миний амидаа шилдэг тамирчин боллоо. Аварга Мөнхбат…” хэмээхдээ цаанаа л өөриймсүү дуудна лээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж