Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Очирбатын Дашбалбар

Өнөөдөр би дөчин хоёр нас хүрлээ, өнгөт орчлонгийн нас дөчин хоёр хүрлээ
Өвлийн тэнгэр, өндрийн одод дөчин хоёр нас хүрлээ
Холхи алсын уулс, хонгор талын толгод дөчин хоёр нас хүрлээ
Хорвоо дээр надтай цуг уулс, хонгор талын толгод дөчин хоёр нас хүрлээ
Аугаа тэнгэр мөнхийн настай, үхэлгүйн шидтэй ч
Аяа, миний л хувьд өнөөдөр дөчин хоёр настай

Асралт наран тэрбум, тэрбум жилийг элээсэн ч аяа миний л хувьд дөчин хоёр настай…

Өдгөөгөөс 11 жилийн өмнө 1999 оны 02-р сарын 10-ны энэ өдөр буюу төрсөн өдрөөрөө бичсэн шүлэг нь ингэж эхэлдэг… Яагаад тэр өдөр ДӨЧИН ХОЁР НАС гэдэг шүлэг бичсэн юм бол? Яагаад ч юм бэ, Би түүнийг үнэхээр ЗӨНЧ найрагч байсан гэдэгт би бүр багаасаа итгэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж