Цөмийн энергийн ирээдүйн талаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийн ирээдүйн талаар хэлэлцэж байна

Өнөөдөр 10.00 цагаас Засгийн газрын 11 дүгээр байранд “Цэвэр энергиэр ирээдүйг бүтээх нь” сэдвээр эрдэм шинжилгээний хурал эхэллээ. Уг хурлаар Монгол Улсын төрөөс Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт тусгасан зорилт, Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын стратегийн зорилт, түүний хэрэгжилт, гурван жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар товч тайланг танилцуулж, хэлэлцүүлэг явуулах юм.

Арга хэмжээнд Цөмийн энергийн газартай хамтран ажилладаг албан байгууллага, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн эрчим хүчний чиглэлээр судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжилтнүүд оролцож байна.

Энэ үеэр Цөмийн энергийн газрын дарга академич С.Энхбат Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах зорилтыг хэрэгжүүлж байгаа талаар, ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга З.Дамдинсүрэн Цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ЦЭГ-ын Цөмийн технологийн газрын дарга Г.Манлайжав  Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал, ШУА-ийн ФТХ-ийн захирал академич Б.Чадраа Монгол Улсад цөмийн эрчим хүчний станц барих урьдчилсан судалгаа төслийн үр дүн, Сейсфон ХХК-ийн захирал Б.Энхтүвшин  МОНУ-2010 төслийн дүн зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх ажээ.

Д.ОЮУН

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж