
Санал асуулгад Булган аймгийн төв болоод Орхон, Хишиг-Өндөр, Могод, Гурван булаг, Рашаант сумын нийт 246 иргэд оролцож, өнгөрсөн 20 жилийн түүхэндэх 10 ололт, цаашид хийж хэрэгжүүлэх хөгжлийн 10 санаачлагыг дэвшүүлсэн юм.
Булган аймгийнхны хувьд өнгөрсөн 20 жилийн ололтыг хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, хүүхдийн мөнгө үзэж байна. Сонирхолтой нь,булганчуудын нэлээд хэсэг нь олимпийн аваргатай болсон явдлыг ардчиллын ололт гэж үзжээ.
Хөгжлийн санаачлага дунд ажил хэрэгч санал санаачлагууд нэлээдгүй байсан ба хүүхдийн мөнгийг сэргээх явдлыг чухалчилж байв. Булганд явуулсан санал асуулгын дэлгэрэнгүй тайланг www.lector.mn вэб сайтаас харж болох аж. Мөн та бүхэн тус вэб хуудсанд зочилж саналаа өгч болох ба 98901010 утсаар санал асуулгад оролцох боломжтой аж.
Б.Энх