Асрах төвийн хүүхдүүд бэлэг гардлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Асрах төвийн хүүхдүүд бэлэг гардлаа

Үүрэн Холбооны салбарт үргэлж шинэ бүхнийг нэвтрүүлэгч Скайтел компани хүүхэд, спорт гэх мэт олон нийтийн үйл ажиллагаа маш олныг зохион явуулж, ивээн тэтгэдэг. Энэ удаад шинэ оны босгон дээр бяцхан хүүхдүүдэд маш сайхан бэлэг барьж байна. Монголын хүүхэд асрах төвийн дугуйлангийн 2 өрөөнд засвар хийж, тохижуулан, асрах төвийн нийт 120 хүүхдэд шинэ жилийн бэлэг болгож иж бүрэн хичээлийн хэрэгслийг бэлэг болгон бэлэглэж байна.

Энэ дугуйлангийн 2 өрөө нь асрах төвийн хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн дуртай газруудын нэг юм байна.10 жилийн туршид ямар ч засвар ороогүй, хүйтэн, дусаал алддаг, цонхноос сийдэг тухгүй орчин байсныг Скайтел Компанийн ах эгч нар нь цэвэрхэн дулаахан, саруулхан,  ахлах ангийн хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгах, бага ангийн хүүхдүүд тоглож наадах орчныг бүрдүүлж чаджээ.

Мөн хүүхдүүдийг баярлуулах үүднээс Лоолойгийн найзуудыг мөн дагуулан ирсэн байна.Үзэх дуртай нэвтрүүлэг Лоолойгийн найзууд болон хамгийн хэрэгтэй хичээлийн хэрэгсэл иж бүрнээр нь авсан энэ жилийн хувьд хүүхдүүдийн хувьд хамгийн сайхан шинэ жилийн бэлэг авсан шинэ жил гэж байсан. Хүүхдүүд маш сэтгэл хангалуун харагдаж байлаа. Монголын үрс маш олон болтугай !

Монголын Үүрэн Холбооны Скайтел Компани

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж