Хонгорынхон дүрвэсээр байна

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Хонгорынхон дүрвэсээр байна

Ардчилсан намаас орон даяар зохион байгуулж буй “Монгол хүн-2020” хөтөлбөр Төв аймгийн Батсүмбэр, Дархан-Уул аймгийн Хонгор сумдад энэ сарын 20-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэбат, Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв, Дархан-Уул аймгийн АН-ын дарга Б.Мягмардаш, дэд дарга Ё.Соёлсайхан нар оролцлоо.

Батсүмбэрчүүдийн хувьд 6500 гаруй хүн амтай. Нийслэл хоттой ойрхон, дээр нь хамгийн үржил шимтэй газар нутагт оршдог учир нийслэлчүүдийг сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоогоор хангах бүрэн боломжтой гэдгийг АН-ын ЕНБДарга Д.Энрдэнэбат иргэдтэй уулзах үеэрээ хэлж байв. Дээр нь төмөр зам тус сумыг дайран өнгөрдөг нь Батсүмбэрчүүдийн эдийн засгаа тэлэх нэг давуу тал гэдгийг тэрбээр онцолж, энэ бүх боломжоо ашиглаж чадахгүй байгаа нь Засаг дарга нь унхиагүй ажиллаж байгаатай болбоотой хэмээн шүүмжилсэн. Үүнээс гадна орон нутагт эрх мэдэл байдаггүйг далимдуулж, хэн дуртай нь голын сав газар, уулын ам ухаж төнхдөг байдал сүүлийн үед нэмэгдэж байгаад Батсүмбэрчүүд эмзэглэж байгаагаа хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан.

Харин Дархан-Уул аймгийн Хонгор сумынхны хувьд хордсон хордоогүй хэмээн олон жил бужигнаж ирсэн. Хариуцлаггүй Засаг дарга, удаан ноёрхсон нэг намын дарангуйлал Хонгорынхныг ийм байдалд хүргэснийг Хонгорчууд “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн үеэр хэлж байв. Хонгор сум газар тариалан, уул уурхай гээд байхгүй юм үгүй. Эдийн засгийн хувьд бие дааж, загвар сум болох бүрэн боломж бидэнд бий хэмээн Хонгорчууд хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл Хонгорчууд нутгаасаа дүрэвсээр байгаа гэнэ. Тэднийг ийм байдалд хүргэсэн тухайн үеийн аймгийн Засаг дарга Д.Хаянхярвааг гавъя байгуулсан мэт УИХ-д сонгосонд Хонгорчууд гомдолтой байгаагаа нуусангүй. Тэрбээр 2008 оны сонгуулийн дараахан Хонгорчуудад хандан “Та нар одоо яаж ч яриад намайг дийлэхгүй ээ. Би одоо төрийн өндөрлөгт гарчихлаа” хэмээн хэлж байсан гэнэ.  

Б.Энхмаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж