Цэцэрлэгийн багш нар УБ хотноо

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн багш нар УБ хотноо

Түмэнцогт сумын цэцэрлэгийн нийт 21 багш ажилчид Улаанбаатар хотноо энэ сарын 15-18ны хооронд зочиллоо. Манай сангийхан багш ажилчдаа өөрийн байран дээр хүлээн авч уулзсан бөгөөд мөн Сонгино хайрхан дүүргийн захын хороолол Баянхошуунд байрлах "Сэйнт Поул" Солонгос хүүхдийн цэцэрлэгээр зочилсон юм. Дашрамд дурдахад энэхүү цэцэрлэг захын хороололд гэхээргүй яг л Солонгос улсын цэцэрлэгийн стандардын дагуу байгаа нь бид бүгдийг гайхшруулсан юм. Мөн бид багш нартайгаа хамт ҮСАХ-д нэг өдрийг боулинг тоглож, Тэнгис кино театрат кино үзэж цагийг үр дүнтэй хөгжилтэй өнгөрөөлөө. Цэцэрлэгийн багш нар маань нутагтаа очоод ярих сонинтой сэтгэл хангалуун буцлаа гэж байсанг та бүхэнтэй хуваалцахад таатай байна.

Эх сурвалж: www.munkhchuluun.org
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж