Засаг дарга ажлаа тайлагналаа

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Засаг дарга ажлаа тайлагналаа

Өвөрхангай аймгийн Засаг дарга 2008 -2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гурван жилийн хэрэгжилтийн тайлант үзэсгэлэнгээ арванхоёрдугаар сарын 20-21-нд аймгийн Хөгжимт драмын театрт дэлгэлээ.

Уг тайлант үзэсгэлэнд аймгийн ЗДТГ-ын хэлтэс, дэргэдэх агентлаг, сумдын ЗДТГ, сум бүрээс хоёроос доошгүй жижиг дунд үйлдвэрлэлийн төлөөлөл оролцон хоёр өдрийн турш иргэдэд тайлангаа тавьсан байна. Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн энэ сарын  20-нд 14.00 цагт иргэдтэй уулзан гурван жилд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа мэдээллээ.

Тайлант үзэсгэлэнд хөтөлбөрийн үндсэн гурван зорилт болох хүн, ам нийгмийн бодлого, эдийн засгийн бодлого, төрийн удирдлагын бодлогын чиглэлээр төрийн бодлого, шийдвэрийн үр дүн, бодит бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, ядуурлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг харуулсан үзүүлэн самбар, төрийн зарим үйлчилгээг иргэдэд хүргэхээр ажиллаж байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж