Өвлийн тэргүүн сарын шарагчин гахай сарын билгийн тооллын Зулын 25-ны билэгт сайн өдөр Зэвсэгт хүчний 338-р анги Байлдааны тугыг хүлээн авлаа.
Батлан хамгаалахын сайд ЗХ-ний 338-р ангид Байлдааны тугыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцохоор нийслэлээс агаарын хүлэг хөлөглөн ирсэн. Түүнийг ирэхэд Зэвсэгт хүчний 338-р ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэн жагслаа. Үүний дараа Байлдааны тугыг хүлээлгэн өгх ёслолыг жанжны талбайд үйлдлээ.
Байлдааны тугыг хүлээн авахад Баруун-Уртын нийт цэрэгжсэн байгууллагын ангийнхан жагссан юм.
Ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн БХ-ын сайд Болд, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Цэргийн ангийн бие бүрэлдэхүүнийг эрхэмлэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл болсон Байлдааны тугыг хүлээн авснаар Баруун-Урт цэргийн хүрээ албан ёсоор байгуулагдаж байгаа юм.