МАН-ын бүлгийн өргөтгөсөн хурал болжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгийн өргөтгөсөн хурал болжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өргөтгөсөн хурал Тусгаар тогтнолын ордондоо нэлээд нууц байдалд болсон сурагтай. Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол Улсыг 2011-2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг МАН-ын  залуучууд, залуу эрдэмтдээс бүрдсэн баг жилийн хугацаанд боловсруулан намын бүлэгтээ танилцуулж гэнэ. МАН-ын 26-р Их хурал дээр урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах асуудал яригдаж байсан нь ийн биелэлээ олж байгаа бололтой. МАН-ынхан одоогоор үүцээ задлахыг хүсэхгүй байгаа ч уг хөтөлбөр гурван үе шаттайгаар 2031 он хүртэл үргэлжлэх бөгөөд Монгол Улс 2031 он гэхэд дэлхийн хамгийн эрчимтэй хөгжлийн нэг төв байна гээд нэг хүнд ногдох ДНБ-ийн өсөлтөөр тэргүүлэгч 10 улсын эхнийхт  байхаар тооцсон сурагтай. Манай улсын эдийн засаг жилд дунджаар 8-10 хувиар өсч, 2031 гэхэд ДНБ 237 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ 60 мянган ам.долларт хүрэх юм гэнэ. Харин 2016 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 13 мянган ам.долларт хүрэхээр тооцжээ. МАН-ынхан жил жилийн шинэ жилийн өмнө ард түмэнд гэнэтийн сюрприз барьдаг уламжлалтай. МАН-ын хөгжлийн хөтөлбөр гэгч нь зүүд л биш байгаасай даа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж