Ч.Хүрэлбаатар: Засгийн газрыг хөдөлгөнө гэдэг цуурхал

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Засгийн газрыг хөдөлгөнө гэдэг цуурхал

Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж магадгүй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандиг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор солино. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайн суудал ганхаж байна” гэсэн мэдээлэл тарсан юм. Уг мэдээлэл хэр ул үндэстэй болох талаар албаны зарим хүний үгийг сонслоо.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар:

-Энэ бол ор үндэслэлгүй зохиомол мэдээ байна. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар огт сонсоогүй. Засгийн газрыг хөдөлгөнө гэдэг зүгээр л цуу яриа биз дээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Г.Өнөрбаяр:

-Ийм яриа Засгийн газраас гараагүй. Ер нь Засгийн газрын бүрэлдэхүүнээр оролдож суудаг цаг ч биш. Хийх ажил асар их байна. Зүгээр л амьдралыг сонирхолтой болгож, үйл явдал өрнөж байгаа мэтээр харагдуулах гэсэн цуурхал биз ээ гэж хариулав.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж