BBS телевизийн 5 жилийн ой боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

BBS телевизийн 5 жилийн ой боллоо

Баруун-Урт хотын "BBS" TV-ийн таван жилийн ой энэ сарын 20-нд болж өнгөрсөн бөгөөд "Мөнхчулуун сан" ерөнхий ивээн тэтгэгчээр оролцлоо.

 Телевизийн хамт олон маань ойн баярын хүрээнд орчин үеийн өндөр хүчин чадал бүхий шинэ тенхик технологиор эфирийн хүчин чадлаа шинэчилж цэнхэр дэлгэц шимтэн үзэх дуртай үзэгчиддээ бэлэг барьсан ба мөн баярын концерт, оройн хүлээн авалт хийсэн юм. Баярын концертонд "Жаахан Шарга"театр","Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга" уригдан оролцож олон сайхан дуу бүжгээр Сүхбаатар нутгийнхны мэлмийг баясгалаа. "Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга"-д Сүхбаатар аймгийн гаралтай гурван уран бүтээлч байсан нь үзэгчидийг улам ч баярлуулж байсан юм.

"BBS" TV анх таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол одоо 14 шинэ эрч хүчээр бялхсан залуухан боловсон хүчинтэй болжээ. Тэдний цаашдын уран бүтээлд нь амжилт хүсэж шинэ, соргог сонирхолтой, шударга үнэн мэдээллээр биднийгээ үргэлж баярлуулж байхыг хүсье!

Эх сурвалж: www.munkhchuluun.org
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж