Ирэх онд чадвараараа цалинжина

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Ирэх онд чадвараараа цалинжина

Төв аймгийн Монгол туургатан театр 2011 оныг амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлсэн.  “Гэгээн Муза 2011”  урлагийн наадмаас анх удаа нэг театр, тэртусмаа хөдөөгийн театр  10 муза гардаж аван драмын түүхэнд байгаагүй амжилтыг эвдсэн.  Аймгийн шилдгүүдээ сонгон шалгаруулдаг “Алтан шанага 2011” наадам саяхан болж “Монгол туургатан” театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг “Оны шинийг санаачлагч”-аар тодорсон юм.

Тэгвэл уг театр хоёр он солигдох босгон дээр уран бүтээлчдийнхээ дунд ур чадварын уралдааныг зарлаж байна. Уг уралдаанд тус театрын уран бүтээлчид ур чадвар, шинийг санаачлах зэрэг  урлагийн хүнд байх ёстой бүх чадваруудыг мэргэжлийнхээ төрлийн дагуу гаргаж ирэх ёстой бөгөөд уралдааныг Улаанбаатар хотоос мэргэжлийн томчууд ирж шүүх юм байна. Уралдаанд түрүүлсэн уран бүтээлчдийг чамгүй шагнал хүлээж байна.

Монгол туургатан театрын хамт олон уг уралдааныг маш сайшаан хүлээн авсан бөгөөд уран бүтээл дээрээ ажилласан завгүй хүмүүс байна. Уралдаан ганцаарчилсан, хамтлаг гэсэн хоёр төрлөөр явагдана. Эдгээр уран бүтээлчдийн ирэх онд авах цалин хөлс, уран бүтээлүүдэд хамрагдах эсэх нь энэхүү наадмаас шалтгаална. Энэ нь зах зээлийн нийгмийн мөн чанарыг уран бүтээлчдэд мэдрүүлж, эрүүл өрсөлдөөнийг бий болгох юм.

Ур чадварын уралдааны дүн энэ сарын 23-н гэхэд гарч шалгарсан үзүүлбэрүүдийн гала тоглолт болно.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж