Дархан-Уул аймагт мал тооллого дуусчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Дархан-Уул аймагт мал тооллого дуусчээ

Дархан-Уул аймагт мал тооллогын ажил дуусчээ.Тус аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан мал тооллогын комисс 2011 оны мал тооллогын ажлыг 216 хүн, 33 хэсэгт, 23 авто машинтайгаар арванхоёрдугаар сарын 7-17-нд тоолж дуусчээ.

Сумдаар авч үзвэл, Дархан суманд 63 хүн, зургаан машин. есөн хэсэгт, Хонгор суманд 55 хүн, есөн машин, есөн хэсэгт, Орхон суманд 28 хүн. гурван машин. найман хэсэгт, Шарын гол суманд 70 хүн, таван машин, долоон хэсэгт мал тооллогын ажлыг зохион байгуулж гүйцэтгэжээ. Аймгийн Статистикийн хэлтсээс мал тооллогын дүнг сонирхоход энэ сарын 26-наас хойш мэдээлэл хийнэ. Тооллого дууссан хэдий ч хэсэг бүрт тооллогын дүнг нэгтгэж байгаа гэв. Тус аймаг өнгөрсөн жилийн эцсийн мал тооллогоор 249821 толгой мал тоолуулсан нь өнгөрсөн оныхоос 111.711 толгой малаар буюу 30.9 хувиар буурсан дүнтэйгээр тоолуулж байжээ. Харин энэ жилийн хувьд 111.514 төл бойжуулсан дүнтэй байгаа ч малчид малаа багагүй хэмжээгээр нядалж, зах зээлд борлуулснаас аймгийн хэмжээгээр малын тоо толгой өссөн эсэх нь хараахан тодорхойгүй байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж