Хятадын өмнөд хэсэг дэх цахилгаан станцын үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсагчдыг цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэн хүчээр тараажээ. Эсэргүүцэгчид болон цагдаа нарын хооронд болсон сөргөлдөөний видео бичлэгийг “CNN” агентлагийн “i-CABLE” мэдээгээр үзүүлсэн гэнэ. Гэрчүүдийн мэдээлснээр цагдаа нар хоёр гурваар явж байсан хүмүүсийг ч саатуулан баривчилжээ. Хаймен хотын оршин суугчид тус хотод нүүрс түлдэг цахилгаан станц дахин барихыг эсэргүүцэн, орон нутгийн эрх баригчдад шаардлага тавьжээ. Хотын эрх баригчдаас хариу өгөөгүй тул оршин суугчид мягмар гаригт эсэргүүцэн жагсчээ.
Н.Энх