Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
1. Төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концесын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын заалтыг хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
2. Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
3. "Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.БАДАМСҮРЭН танилцуулна.
4. "Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай ажлыг эрчимжүүлэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.БАДАМСҮРЭН танилцуулна.
5. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийн төсөл /хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
6. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баярын наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЧИРБАТ танилцуулна.
7. Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төсөл, "Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тогтоох тухай", "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЧИРБАТ танилцуулна.
8. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн нэгтгэсэн төсөл, хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.БАТБАЯР танилцуулна.
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАТБАЯР танилцуулна.
9. Нийгмийн халамжийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ДОНДОГ танилцуулна.
10. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна.
11. "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна.
12. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.
13. "Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ танилцуулна.
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.
14. "Монгол Улсын төрийн захиргаа болон нийгэм, эдийн засгийн салбаруудад Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх бодлогыг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.АЛТАНХУЯГ танилцуулна.
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.
15. "Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР танилцуулна.
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.АЛТАЙ танилцуулна.
15.00 цагаас:
- Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж байгаа ажлын талаарх асуулга"-ын хариуг сонсох.