
Уг өдөр бөх барилдуулж улсын цол олгохоор Н.Батбаяр гишүүний санаачилсан хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжээгүй юм. С.Бямбацогт гишүүн зөвхөн 29 гэлтгүй, шинэ жилийн баяр ёслол эхлэх тул 30,31, нэгдэгээр сарын 1-нд дараалан амрая гэсэн санал гаргасныг гишүүд дэмжсэнгүй. Гишүүн Д.Энхбат АН, МАН баяруудыг өмчлөн авч талцдагаа болихыг сануулж, арваннэгдүгээр сарын 26-нд коммунист Үндсэн хууль баталсан өдөр нйитээрээ амардгаа больж амралтын өдрийг арванхоёрдугаар сарын 29-нд шилжүүлье гэж байлаа. Гишүүдийн олонх нь 100 жилийн ойн өдөр бөх барилдуулах боловч улсын цол олгоно гэдгийг хүлээж авсангүй, харин амралтын өдөр болгохыг дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд анхны хэлэлцүүлэгт оруулахыг дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан 19.15 цагт өндөрлөлөө.