Д.Зоригт сайд сонгогчдоо хоолоор дайлав

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Д.Зоригт сайд сонгогчдоо хоолоор дайлав

Ирэх онд УИХ-ын сонгууль болохтой холбоотойгоор эрхэм гишүүд сонгогчдоо Төрийн ордон үзүүлж, дараа нь хоолонд оруулдаг моод дэлгэрээд байгаа. Энэ жишгээс УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт гажиж чадсангүй өнөөдөр 17.00 цагийн орчимд нийслэлийн Чингэлтэй дүүргийн сонгогчдыг Төрийн ордонд тухлуулж, дөрвөн давхрын зоогийн газарт саатуулан хоолоор дайлаад үдэв. УИХ-ын намрын чуулган эхэлсэн үеэс гишүүд сонгогчдоо Төрийн ордон үзүүлснийхээ дараа хоолонд оруулж, улмаар гэртээ харихдаа такси бариарай гээд сонгогч нэг бүртээ 10 мянган төгрөг бэлэглэдэг болсон энэхүү сюрпризыг УИХ-ын гишүүн Д.Загджав санаачилсан гэх яриа ч байдаг. Харин энэхүү хоол идүүлдэг моодноос нь болоод Төрийн ордонд ажилладаг эрхмүүдэд  дөрвөн давхрын зоогийн газарт сандал ширээ олдохгүй зовоох болжээ. Тиймээс шинэ он удахгүй гарч, УИХ-ын Сонгуулийн тухай хууль хэрэгжээсэй хэмээн залбирч суугаа аж. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн сонгогчдоо энэ мэтээр хоолонд оруулж, мөнгө төгрөг өгөх юм бол ирэх оны сонгуульд нэр дэвших бол нэр дэвшигчийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ авахаар заагаад буй нь эрх биш, тэднийг айлгах болов уу гэж найдаж буй ажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж