“Монголын төмөр зам” ТӨХК нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуухөнгөлөлттэй зээлээр Сhina CNR Corporation Limited компаниас гол замын тав, сэлгээний нэг зүтгүүр, ачааны 245 вагон, хоёр чингэлэг ачигч худалдан авахаар болсон. Үүний дагуу эхний ээлжийн ачааны зориулалттай 60 хагас вагон манай улсад “зүтгэхээр” өнөөдөр орж ирлээ. Дараагийн ээлжийн 60 хагас вагон нь ирэх долоо хоногт, үлдсэн 125 вагон шинэ оны эхээр бүрэн орж ирж дуусах юм.
Замын-Үүд боомт нь байнгын ачаалалтай ажилладагаас ачаа тээвэрлэлтийн бөөгнөрөл үүсч, иргэдийг багагүй бухимдуулдаг. Тэгвэл “Монголын төмөр зам ТӨХК-ийнхан санаачилга гаргаж “УБТЗ” ХНН-тэй хэлэлцэж тохиролцсоноор ачааллыг багасгах үүднээс Улаанбаатарт хүргэгдэхтус боомт дээр бөөгнөрөөд байсан ачаа, чингэлэгийг дээрх 60 вагоноор тээвэрлэн оруулж ирлээ.
НҮБ-ын Даян Дэлхийн Гэрээ /Global Compact/-нд элсэж Олон улсын төмөр замын холбооны гишүүн болсон тус компанийнхан шинэ оны босгон дээр хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ барьж буй энэхүү бэлгээ нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж байгаа нэг илрэл гэж даруухнаар тайлбарлаж байна.
Дашрамд дурдахад, жилд 18,000 вагон үйлдвэрлэх хүчин чадалтай, дэлхийд вагон үйлдвэрлэлээрээ тэргүүлдэгБНХАУ-ын Цицихар хотын ачааны вагоны үйлдвэрт үйлдвэрлэсэн ЕС70А төрлийн дээрхи хагас вагонууд нь 70 тоннын даацтай бөгөөд, чингэлэг тоног төхөөрөмж, модон материал, арматур зэрэг олон төрлийн ачааг тээвэрлэх аж.