Баян-Өлгийн АН орон нутгийн сонгуульд залуусаа сойно

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийн АН орон нутгийн сонгуульд залуусаа сойно

Ардчилсан нам ирэх оны орон нутгийн сонгуульд залуучуудыг түлхүү дэвшүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа. Энэхүү бодлогын хүрээнд Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагууд аймгуудын Ардчилсан намын удирдлагуудтай уулзалт хийж, ирэх 2012 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн 50-иас доошгүй хувийг залуучуудаар бүрдүүлэхээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон юм. Санамж бичгийн дагуу тус холбооныхон саяхан Баян-Өлгий аймгийн Ардчилсан намтай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.  Санамж бичигт Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Болор, Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга Х.Ержан нар гарын үсэг зурсан байна.

Одоогийн байдлаар Ардчилсан залуучуудын холбоо нь Нийслэлийн Ардчилсан нам болон Булган, Сүхбаатар аймгийн Ардчилсан намуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад буй аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж