Урьдчилсан төлбөрт хэрэглэгчид Blackberry үйлчилгээ авах боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Урьдчилсан төлбөрт хэрэглэгчид Blackberry үйлчилгээ авах боломжтой

МОНГОЛД АНХ УДАА ВLACKBERRY ҮЙЛЧИЛГЭЭГ УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭГЧИД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

 

Хамгийн найдвартай нууцлал, байнгын интернэт бүхий утаснаас аргамжлагдаагүй жинхэнэ эрх чөлөөг Мобикомын бүх хэрэглэгчид ашиглах боломжтой боллоо.
 
2009 онд Монголын харилцаа холбооны зах зээлд Мобиком корпораци анхлан нэвтрүүлснээр зөвхөн дараа төлбөрт хэрэглэгчид ашигладаг байсан Вlackberry үйлчилгээг Мобикомын урьдчилсан төлбөрт хэрэглэгчид бусад үүрэн холбооны урьдчилсан төлбөрт хэрэглэгчдээс мөн л анх удаагаа ашиглах боломжтой болж байна.
 
Мобикомын бүх хэрэглэгчид нууцлал, найдвартай байдлаараа дэлхийд гайхагддаг энэхүү үйлчилгээг ашиглах болсонтой холбогдуулан Мобиком корпорци Вlackberry үйлчилгээнийхээ нөхцөлийг шинэчилж, Вlackberry гар утаснууддаа шинэ жилийн хямдрал, дата эрхийн бонустайгаар худалдаалж эхэллээ.

Урьдчилсан төлбөрт хэрэглэгчид BlackBerry Torch 9800 гар утсыг 600.000₮, Blackberry Сurve 8520 гар утсыг 200,000₮-өөр худалдан авах боломжтой бөгөөд танд Вlackberry үйлчилгээг хоёр долоо хоногийн турш ашиглах 20МВ-н дата эрхийг шинэ жилийн бэлэг болгон нэмж өгнө. Харин Вlackberry гар утас барьдаг урьдчилсан төлбөрт хэрэглэгчид Blackberry үйлчилгээний эрхийг авахын тулд “On BB” гэсэн мессэжийг 277 дугаарт илгээгээрэй. Долоо хоногийн үйлчилгээний эрх 4400 төгрөгийн тарифтай байгаа.
 
Дараа төлбөрт хэрэглэгчиддээ дуулгахад, BlackBerry үйлчилгээний үнэт тариф шинэчлэгдэж, сарын суурь хураамж 22000 төгрөг болон хямдарлаа. Байгууллагын хэрэглэгчдийн хувьд энэ төлбөр 28000 төгрөг байх бөгөөд бүх дараа төлбөрт хэрэглэгчдэд интернэт үйлчилгээний 100 MB эрх дагалдана. Энэхүү дагалдах үйлчилгээний эрхээр та албаны болон хувийн 10 хүртэлх и-мэйл хаягийг гар утсандаа идэвхжүүлж, цахим ертөнцөд 24 цаг онлайн байхаас гадна Аpp.World™ ашиглан нэмэлт програм, application-уудыг гар утсандаа суулгаж, ашиглах боломжтой.
 
Blackberry үйлчилгээ болон Blackberry гар утастай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Мобикомын 2222-2-1 тусгай дугаараас аваарай.
 

Танд шинэ жилийн мэнд хүргэе!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж