Х.Золжаргал дуучин Д.Болдоор гангарав

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Х.Золжаргал дуучин Д.Болдоор гангарав

Саяхан батлагдсан сонгуулийн тухай
шинэ хуульд урлаг, спортын төрөл бүрийн үйл ажиллагааг 2012.01.01-ээс
хориглосонтой холбогдуулан улс төрчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг
бужигнаж эхэллээ. Х.Баттулга сайд “Шуранхай” хамтлагтай Баянхонгор
аймгийг бүтэн тойрсон бол Монгол Ардын нам поп дива Б.Сарантуяатай гэрээ
хийсэн гэх. Хэдийгээр урлаг соёлын арга хэмжээний мөрөөсөл болсон орон
нутгийн иргэдэд урлаг соёлын үйл ажиллагаа үзүүлж буй нь сайшаалтай ч
урлагийн арга хэмжээгээр улс төр хийж буй нь харамсалтай. Бүр улс төрчид
хоорондоо “Би тэрийг тэнд дуулуулсан, энийг энд дуулуулсан” гэх зэргээр
хоорондоо өрсөлдөж байгаа сурагтай. Магадгүй тэд хэнийг дуулуулсан, юу
үзүүлснээрээ нь ард иргэддээ хэдий зэрэг хайртайгаа илэрхийлнэ гэж
боддог бололтой. Тэгвэл одоогоор урлагийн одуудыг орон нутагтаа
дуулуулах тус марафоныг ХХААХҮ-н дэд сайд Х.Золжаргал тэргүүлж байгаа
гэх аж. Учир нь Х.Золжаргал саяхан төрийн соёрхол хүртсэн Д.Болдын
“Монгол поп” тоглолтыг Эрдэнэт хотын оюутан, залуучуудад зориулан, үнэ
төлбөргүй тоглуулсан байна. “Монгол поп” тоглолтод “Шуранхай”, “Гурван
охин”, “Морин хуурын чуулга”, “Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга” гээд
нүсэр бүрэлдэхүүн нэгджээ. Эцсийн дүндээ Д.Болдын “Монгол поп”
тоглолтоор Х.Золжаргал Эрдэнэтэд нэр дэвшинэ гэдгээ зарласан бөгөөд бүр
“Амин хайртай нутаг” дууг нь амьдаар хамт дуулсан гэнэ. Монголд Д.Болд,
С.Жавхлан хоёр л гэсэн од байдаг. Одоо Эрдэнэтчүүдэд бусад нь хэнийг
авчрах бол гэсэн хүлээлт үүссэн сурагтай.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж