Бүгд найрамдах ардчилсан Конго улсад өнгөрсөн сард болсон сонгуулиас хойш 24 босогч цагдаа нарын гарт амиа алдсан талаар АНУ-ын хүний эрхийн төвөөс мэдээлжээ. Конго улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Жозеф Кабила энэ долоо хоногт тангараг өргөсөн авч түүний өрсөлдөгч өөрийгөө Этиенни сонгуульд ялалт байгуулсан гэж үзэж байгаа гэнэ. Хүний эрхийн төлөө тэмцэгч “Human Rights Watch” байгууллагын мэдээлснээр Этиенниг дэмжигчид олонтой Киншаса хотод сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа эсэргүүцэгчдийг цагдаа нар цус урсган дарж байгаа ажээ. Бүгд найрамдах Конго улсын аюулаас хамгаалах хүчнийхэн амиа алдсан эсэргүүцэгчдийн тоог нуун дарагдуулж байгаа гэнэ. Дөрвөн сая гаруй хүний аминд хүрсэн иргэний дайн 2003 онд төгсгөл болсноос хойш тус улсад анх удаа бүх нийтийн сонгууль явуулсан юм. Сонгуулийн дүнг энэ сарын 9-нд зарлахад Этиенни болон түүний тойрон хүрээлэгчид үүнийг эсэргүүцэж, Киншаса хотод үймээн дэгдээсэн юм. Олон улсын ажиглагчид Бүгд найрамдах Конго улсад болсон бүх нийтийн сонгууль шударга болсонд эргэлзэж байгаа юм байна.
Н.Энх