Натали Портманыг хамгийн эрэлттэй жүжигчнээр нэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Натали Портманыг хамгийн эрэлттэй жүжигчнээр нэрлэв

Жүжигчдийн тоглосон киноны кассын орлогоор энэ удаагийн чансааг тогтоосон байна. Мөн жүжигчин бүрийн IMDb дахь хувийн хуудсныг хичнээн хүн үзсэнийг чансааны үнэлгээнд тооцжээ.

Чансааны жагсаалтын нэгдүгээр Натали Портман бичигдэв. Жүжигчин эмэгтэйн дүгнэлтэд түүний хуудсанд орогчидоос гадна Даррен Аронофскийн “Хар хун” киноны дүрээрээ Оскар авч байсан нь онцгой нөлөө үзүүлсэн байна. Энэ кинонд тоглосон Мила Кунис уг жагсаалтын хоёрт оржээ.
 
IMDb порталын хамгийн эрэлтэй жүжигчдийн жагсаалтын эхний 10:
 
1.Натали Портман
2.Мила Кунис
3.Жонни Депп
4.Эмма Стоун
5.Крис Хемсворт
6.Оливия Уайлд
7.Женнифер Лоуренс
8.Жорж Клуни
9.Райан Гослинг
10.Кристиан Бэйл

IMDb портал нь кинонд зориулагдсан хамгийн том сүлжээ юм. Байгаа мэдээгээр түүнийг сар тутам 110 сая хүн үзэж сонирхдог ажээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж