ХАМАС-ын удирдлага Дамаскаас дүрвэв

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

ХАМАС-ын удирдлага Дамаскаас дүрвэв

Лондон хотноо хэвлэгдэн гардаг "Аль-Хайят" сонинд бичсэнээр  ХАМАС бүлэглэлийн дээд удирдлага Сирийг орхин гарчээ. Исламын эсэргүүцлийн хөдөлгөөний гол далдлан халхлагч байсан ерөнхийлөгч Башар Ассадын байр суурь суларсан нь ХАМАС-ын лидерүүдэд хотыг орхин гарахад хүргэсэн байна.

ХАМАС-ын Улс төрийн товчооны дарга Халид Машаль Сирийн ерөнхийлөгчтэй уулзахаар оролдсон байв. Тэрээр  шинэчлэл хийхийг түүнд зөвлөх гэсэн аж. Ливаны “Хезболлах” бүлгийн дарга Хасан насралла тэдний уулзалтад зөвлөхөөр оролдсон нь бүтэлгүйтсэн гэнэ.

Үүний дараа Машалиас бусад ХАМАС-ын дээд удирдлага Сирийг орхин гарчээ. Хөдөлгөөний орлогч дарга Муса Абу-Марзук Иорданд орогнол авсан байв. Үүний тулд тэрээр улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй гэж амлажээ. Сонинд мэдээлэл сайтай эх сурвалж мэдээлснээр Хөдөлгөөний лидерт орогнол өгөх араб орнуудтай Катар зуучлан хэлэлцээр хийж байна. Иордон түүний орлогчид өгсөн нөхцлөөрөө Машалийг орогнуулж магадгүй ажээ.

"Аль-Хайят" тэмдэглэснээр Ассад ба Машалийн хоорондын  харилцаа Арабын хаврын эхлэлээс хойш муудсан бөгөөд ХАМАС-ын лидер Сирийн үймээнээс өмнө Ассадад хандан шинэчлэл явуулахыг уриалсан нь үүний гол шалтгаан болсон гэх. Ассад түүний зөвөлгөөг  доромжлол гэж хүлээн авч байжээ. Сануулахад, Wall Street Journal сонин арванхоёрдугаар сарын 7-ны дугаартаа ХАМАС-ын удирдлага удалгүй Сирийг орхин гарна гэж бичсэн байлаа. Исламистуудын албан ёсны төлөөлөгч хэлснээр энэ шийдвэрийг ХАМАС-ын удирдлага Турк, Катарын хүчтэй шахалтаар гаргажээ.

Хэрэв ХАМАС Дамаскийг орхин гарвал Тегеран түүнийг санхүүжүүлэхгүй, зэвсэглэхгүй гэж мэдэгдэж байсан ч тэд шийдвэрээ гаргасан байв.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж