Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Йеман дахь байлдаан

Оросын Гадаад хэргийн яам мэдээлснээр арваннэгдүгээр сарын дунд үеэс Йемений Саада мужид шиитийн Хуту омгийн дайчид ба Засгийн газрын цэрэг, суннитийн суурь үзэлтнүүдийн хооронд ширүүн тулалдаан явагдаж байгааг мэдээлэв.

Байлдааны явцад 60 гаруй хүмүүс үрэгдээд байгаа бөгөөд тулалдааны бүсэд байсан 36 оросуудын дөрөв нь алагджээ. Оросын оюутнууд зөвшөөрөлгүйгээр Дамаг хотын "Дар аль-Хадис" шашины төвд ирцгээсэн байжээ.

"Дар аль-Хадис" төвийн төлөөлөгч мэдэгдсээр шиитийн дайчид уг төвийг аравдугаар сараас эхлэн тасралтгүй дайрч байгаа ба энэ үеэр хотод 71 хүн алагдсаны 15 нь гадаадын оюутнууд байсан гэнэ. Өөр 168 хүн амиа алдсан байлаа. Аль-Сурур Вади хэлснээр амь үрэгдэгсэдийн дунд дөрөв эсвэл зургаан орос, гурван алжир, тус бүр нэг франц, мали, сомали ба америк хүн байжээ. Хүнд зэвсэг хэрэглэсэн тулалдаан одоо ч Саада хотод болж байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж