Чехийн ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Танчевовагийн хэлснээр Гавелийн шарилтай гашуудлын цуваа лхагва гаригийн өглөө Карловын гүүрээр гаран Прагийн Град ирэн шарлын тэнд байрлуулан салах ёслолын ажиллагаа эхэлсэн байна. Түүний шарилыг Чехийн хаадын титэмлэгдэж байсан Владиславын танхимд байрлуулжээ. Чехославакийн анхны ерөнхийлөгч Томаш Масарикийг оршуулсан үеийн зарим нэг уламжлалыг энэ салах ёслолд оруулсан байна. Лхагва гаригаас эхлэн гурав хоногийн гашуудлын өдрийг Чехад зарлажээ. Экс ерөнхийлөгчийг баасан гаригийн үд дунд Прагийн Градын Хувилгаан Витагийн гол дацанд талийгаачийн хойчийн уншлага хийгээд шарилыг чандарлах ажээ.
Вацлав Гавелын чандрын бумбыг түүний эхнэрт дамжуулсны дараа бумбыг Парга хотын Виноград дахь гэр бүлийн бунханд нь байрлуулах гэнэ. Тэнд түүний эцэг, эх болон эхний эхнэр Ольга нар нутаглуулагдсан байгаа. Чехословакийн 1989 оны “Хилэн хувьсгалын” үеэр сөрөг хүчний нийгэм, улс төрийн “Иргэний форум” байгууллагыг санаачлагчдын нэг нь Гавел байсан бөгөөд 1989 оны арванхоёрдугаар сард ЧССР-ийн Холбооны чуулган түүнийг санал нэгтэйгээр ерөнхийлөгчөөр сонгосон ба 1993-2003 онуудад Чех улсын анхны ерөнхийлөгч байжээ. Аравдугаар сарын 5-нд уран зохиолын шүүмжлэгч, зохиолч, тэрслүү үзэлтэн бөгөөд улс төрийн нэрт зүтгэлтэн Гавел 75 насныхаа ойг тэмдэглэн дэлхийн лидерүүд ба эх орон нэгтнүүдээсээ олон тооны баярын мэндчилгээ авч байв. Ойн баярынхаа өмнө тэрбээр энэ хавар өвчилсөн амьсгалын замын өрөвслөөс сэргээн засрах эмчилгээг дуусгасан байлаа. Наяад оны эхээр шоронд өвчилсөн уушгины хатгаа ба уушгины хорт хавдрын дараа түүний биеийн эрүүл мэндэд ихээхэн асуудал үүссэн байснаас тэр салж чадсангүй.