Роднинагийн охин хэвлэлийн нөлөө бүхий ТОП-30-д багтав

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Роднинагийн охин хэвлэлийн нөлөө бүхий ТОП-30-д багтав

Америкийн Forbes сэтгүүлийн хувилбараар Оросын мэдээллийн Russia Today (RT) сувгийн  "The Alyona Show" нэвтрүүлэгийн хөтлөгч, Олимпийн уран гулгалтын гурван удаагийн аварга Ирина Роднинагийн охин Алена Миньковски гуч хүртлэх насны хамгийн амжилттай хэвлэлийн ажилтнуудын TОП-30 жагсаалтад багтсан тухай сувгийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Миньковски зохиогчийн улс төрийн ток-шоуг RT сувгаар бараг хоёр жил хөтөлж байна. “Энэ бол жинхэнэ хүлээн зөвшөөрөлт бөгөөд амжилт! Бид Аленагаар бахархаж байна.Алена шиг сэтгүүлчид нь манай сувгийг Америкт үздэг, дуртай байдгийн гол шалтгаан” хэмээн RT сувгийн ерөнхий редактор Маргарита Симоньян хэлсэн байв.

Хэвлэлийн нөлөө бүхий гуч хүртэлх насныханы ТОП-30 жагсаалтад Роднинагийн охиноос гадна Washington Post, New York Times, NY Times Magazine хэвлэлийн булан хөтлөгчид, Bloomberg, CNBC, Reuters, СNN ба Google-ийн төлөөлөгчид оржээ. RT суваг 2005 онд байгуулагдаж, Вашингтон ба Москвагийн студиэс 24 цагийн хурш нэвтрүүлэгээ дэлхийн . Вещание ведется круглосуточно из студий в 100 оронд цацдаг бөгөөд үзэгчдийн тоо нь 430 саяд хүрдэг ажээ. RT  суваг Youtube дээр хагас тэрбум хэрэглэгчтэй Оросын анхны телевиз болсон юм. 2010 онд уг суваг “мэдээ” ангилалаар Олон улсын телевизийн академийн Emmy International шагналын шигшээд шаргарч байлаа.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж