Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Мейвейзер ял сонсчээ

Нэрт боксчин Флойд Мейвейзер Жуниор гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт яллагдаж, шүүхээс түүнд 90 хоног хорих ял оноожээ. Мейвейзер энэ шийтгэлээ Лас Вегасын шоронд өнгөрүүлэх бөгөөд энэ хугацаанд олон нийтийн 100 цагийн ажил хийх юм байна. Түүнчлэн 2500 ам.долларын мөнгөн торгууль төлөх гэнэ.

Шүүгчийн шийдвэрийн талаар Мейвейзер ямар нэг тайлбар хийгээгүй байна. Тэрбээр 2010 оны есдүгээр сард экс-найз бүсгүй Харрист гар хүрсэн бөгөөд түүний хоёр хүүхэд ч мөн энэ хүчирхийлэлд өртжээ. Түүнд 90 хоногийн ял оноосон ч хэрэв элдэв асуудал үүсгэхгүй бол хугацааг багасгаж болох талаар Лас Вегасын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Билл Касселл хэлжээ.

Мэргэжлийн боксын рингэнд ганц ч ялагдал хүлээж үзээгүй тэрбээр ийнхүү өргөст торны цаана суухаар боллоо.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж