Таван машин мөргөлдсөн осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Таван машин мөргөлдсөн осол гарчээ

Шинэ жилийн баяр дөхсөн энэ үед замын хөдөлгөөний ачаалал их байна. Угаас түгжрэлтэй байдаг нийслэлийн авто зам хальтиргаа гулгаа их байгаа тул осол гарах нь ихэсчээ. Дөнгөж сая МҮОНРТ-ийн байрны өмнөх замд таван машин мөргөлдсөн осол гарсан байна. Баруун салаа-Баянхошуу чиглэлийн том оврын автобус урсгал сөрж орж ирсний улмаас эсрэг урсгалд зорчиж байсан суудлын тэргийг мөргөж, улмаар таван машиныг хамарсан осол гарчээ. Ослын улмаас хүний амь эрсдээгүй ч суудлын тэрэгний жолооч гэмтсэн байна. Одоогоор ослын газар харьяа дүүргийн Замын цагдаагийн газрын ажилтнууд ажиллаж байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж