“Монгол туургатан” театр шилдгүүдээ тодруулна

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

“Монгол туургатан” театр шилдгүүдээ тодруулна

Төв аймгийн “Монгол туургатан” театр он солигдох босгон дээр уран бүтээлчдийнхээ дунд “Ур чадварын уралдаан” зарлаж байна. Уралдаанаар энэ театрын уран бүтээлчид ур чадвар, шинийг санаачлах зэрэг урлагийн хүнд байх ёстой бүх чадваруудыг мэргэжлийнхээ төрлийн дагуу гаргаж ирэх зорилготой ажээ.  Улаанбаатар хотоос мэргэжлийн томчууд ирж, шүүгчээр оролцох юм байна. Тус уралдаанд түрүүлсэн уран бүтээлчдийг чамгүй шагнал хүлээж байгаа гэнэ. Монгол туургатан театрын хамт олон уг уралдааныг маш саашаан хүлээн авсан бөгөөд уран бүтээл дээрээ ажилласан завгүй хүмүүс байгаа ажээ. Уралдаан ганцаарчилсан, хамтлаг гэсэн хоёр төрлөөр явагдана. Эдгээр уран бүтээлчдийн ирэх онд авах цалин хөлс, уран бүтээлүүдэд хамрагдах эсэх нь энэхүү наадмаас шалтгаална. Энэ нь зах зээлийн нийгмийн мөн чанарыг уран бүтээлчдэд мэдрүүлж, эрүүл өрсөлдөөнийг бий болгох юм. Дашрамд дуулгахад Төв аймгийн шилдгүүдээ сонгон шалгаруулдаг “Алтан шанага 2011” наадам өчигдөр болж Монгол туургатан театрын захирал, Монгол улсын УГЗ Ч.Ганхуяг “Оны шинийг санаачлагчаар” тодорсон байна.Мөн тус театрынхан өнгөрсөн жил найм дахь жилдээ зохиогдсон “Гэгээн муза” урлагийн наадмын 10 цомыг гардан авч шагналын хур буулгасан билээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж