МАН завсарлага авч, чуулган хуралдахгүй болов

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

МАН завсарлага авч, чуулган хуралдахгүй болов

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан цуцлагдаад байна. Энэ нь ирэх онд болох УИХ-ын сонгуулийг автомат системээр явуулахаар болж, УИХ-аас 24 тэрбум төгрөг баталж өгсөн ч тэрхүү худалдан авсан машин нь шаардлага хангахгүй байгаагаас УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы үдээс хойшхи хуралдаанаас завсарлага хүссэнийг ёсоор болгоод байна. Сонгуулийг автомат системд шилжүүлнэ гэж УИХ-аас шийдвэрлэн, 2011 оны нэгдсэн төсөвт хөрөнгийг суулгаж өгч байсан юм. Гэвч сонгон шалгаруулалтын дүнд шалгарсан компаниуд шаардлага хангахуйц автомат машин оруулж ирээгүйгээс болж, Сонгуулийн ерөнхий хорооныхныг огцруулах асуудал ч хөндөгдөж мэдэхээр байна. Тодруулж хэлбэл, ийм асуудлыг УИХ-ын гишүүн З.Энхболд тавина гэдгээ мэдэгдлээ.

Харин чуулганы нэгдсэн хуралдаан завсарласантай холбоотойгоор 16.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар болоод байна. Тус хуралдаанаар гадаадаас оруулж ирсэн санал тоолох автомат машины асуудлыг авч хэлэлцэх юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж