Ким Чен Ун эхний тушаалаа өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун эхний тушаалаа өгчээ

Умард Солонгосын шинэ удирдагч Ким Чен Ун эцгийнхээ нас барсныг зарлахын өмнө удирдагчийн хувьд анхны тушаал гаргасан талаар Өмнөд Солонгосын төв телевизээр мэдээлжээ. “Yonhap”-ын мэдээлснээр Ким Чен Ун эцгээ нас барсны дараа армийн бүх бэлтгэл, сургуулилтыг зогсоож, анги нэгтгэл рүү нь буцаах тушаал гаргасан гэнэ. Умард Солонгосын их удирдагч нас барахад тус улсын цэргийн эрх мэдэл түүний хүүд бүрэн шилжсэн гэж “Yonhap” мэдээлсэн байна. Төрийн эрх мэдлийг шилжүүлэх шилжилтийн энэ үед Умард Солонгосын тагнуулын албад болзошгүй халдлага, сөргөлдөөнөөс сэргийлэх бүх арга хэмжээг авч байгаа гэж Өмнөд Солонгос таамаглаж байгаа гэнэ. Харин Ким Чен Ирын нас барсныг нийтэд мэдээлэх хүртэл Өмнөд Солонгосын тагнуулууд энэ талаар ямар ч мэдээлэлгүй байсан нь Сөүлд шуугиан дэгдээгээд байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж