
Тамирчид холбооныхоо ерөнхийлөгчтэй уулзсаны дараа төрийн есөн хөлт цагаан туганд мөргөж хүндлэл үзүүлснээс гадна төрийн ордонтой танилцсан юм.
Мотоспортын холбоо энэ жил дотооддоо 15 тэмцээн зохион байгуулсан аж. Харин Монголын тамирчид гадаадад болсон гурван удаагийн тэмцээн, ААШТ болон олон улсын нэг тэмцээнд оролцжээ. Ингээд тамирчдын энэ онд авсан оноо, үзүүлсэн амжилтаар нь оны шилдгийг тодруулсан ажээ. Ингэхэд 125 сс ангилалд ОУХМ Э.Халиунболд шилдэг тамирчин болсон байна.
Тэрбээр цагдаагийн ДАШТ-ээс алт, Хятадад болсон тэмцээнээс алт, 2011 оны УАШТ-ээс алтан медаль хүртсэн амжилтаар энэ шагналыг авсан юм.
"Монголын мэдээ" сонин