Хонконгт өнгөрсөн долоон хоногт шувууны ханиадны Н5N1 вирусээр халдварласан гурван тахиа үхсэн нь тогтоогдсны дараа 1700 тахиаг устгалд оруулсан байна. Гэсэн ч бөөний худалдааны төвд халдвартай тахианы мах худалдаж байсан нь илэрсэн ажээ. Иймээс мягмар гарагт буюу энэ сарын 20-нд амьд тахиаг худалдах ба импортоор оруулж ирэхийг гурван долоо хоногийн хугацаанд хориглосон байна. Энэ нь шувууны ханиадны аюул ихэсч, аюулын харанга дэлдэж эхэлсний дохио хэмээн албаныхан тодорхойлж байгаа аж.
У.Болор