Деррик Роуз таван жилийн гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Деррик Роуз таван жилийн гэрээ байгуулав

NBA-ын 2011 оны улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналт Деррик Роуз “Чикаго Буллс” багаас урт хугацааны гэрээний санал хүлээн авлаа. Ингэснээр Роуз “Бухнууд”-тай 2017 оныг хүртэл хамт байхаар болж байна. Тэрбээр 94 сая ам.доллараар үнэлэгдэх таван жилийн хугацаатай гэрээ хүлээн авахын тулд их хөдөлмөрлөсөн. NBA-д хөл тавьсан эхний жилдээ шилдэг шинэ залуу тоглогчийн шагнал хүртэж, удаахь жилд нь бүх оддын тоглолтод сонгогдон, улмаар өнгөрсөн улиралд хамгийн залуугаараа улирлын үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон билээ. Энэ бүх амжилтын оргилд гарсан Роуз жилийн 19 орчим сая ам.долларын гэрээ байгуулахад гайхах хүн байсангүй. Харин ч бүр ийм хэмжээний гэрээ хүлээн авах үзүүлэлтээ жинхэнэ утгаараа биелүүлсэнд тооцож байна. Одоо дөнгөж 23 настай Роуз Майкл Жордан, Пиппений эрин үеэс хойш салхит хотын багийг амжилтад хүргэж чадсан ганц тоглогч. Хамгийн сүүлд 13 жилийн өмнө аварга цол хүртсэн тус баг 62 хожил авч, лигийг тэргүүлснээр плей-оффт шалгарсан. Харамсалтай нь “Майами Хит”-ийн өмнө хүчин мөхөстсөн юм. Роузт одоо ганцхан л зорилго үлдэж байна. Тэр байж болох бүх шагналыг хүртлээ, эцэст нь хүссэн гэрээгээ авлаа. Гэхдээ аварга цолд хүрч чадах болов уу? Ямартай ч “Чикаго Буллс” багийн удирдлагууд Деррик Роузын хамт аварга цолны төлөө тууштай тэмцэхээр шийджээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж