Төв аймаг ажлаараа дэд байранд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Төв аймаг ажлаараа дэд байранд шалгарлаа

Монгол Улсын Засгийн газраас энэ жилийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Урианы жилийн хүрээнд аймаг бүрт ажлын хэсэг байгуулагдан тодорхой ажлуудыг төлөвлөн хийсэн. Энэ ажлуудын хүрээнд аймгийн хэмжээнд ажлын байр ч тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. Анх 2008 онд МУЗГ-аас 60,000 шинэ ажлын байр бий болгох зорилт тавин ажиллаж байсан. Төв аймгийн хувьд ч гэсэн энэ үед 6000 ажлын байр бий болгоно гэж байсан. Тэгвэл энэ зорилтоо биелүүлж 6200 байнгын ажлын байрыг бий болгожээ.

Төв аймаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хаалтын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Хаалтын үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу зохион  байгуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд сай ажилласан сум, аж ахуйн нэгж, багийг шалгаруулан шагналаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлыг дүгнэх Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын баталсан журам батлагдан журмын дагуу тус аймаг ХЭДЖилийн хүрээнд идэвх санаачлагатай ажилласан хоёр сум, хамгийн олон ажлын байр бий болгосон хоёр аж ахуйн нэгж, гурван багийг шалгаруулан матераилаа хүргүүлснээр Тус аймаг төвийн бүсдээ шалгаран хоёрдугаар байранд, Жаргалант сумын Баянбулаг  баг, аж ахуйн нэгжээс  “Тэн-Хун” ХХК  тус тус шалгаран МУ-ын ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж