Төв аймаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хаалтын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Хаалтын үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу зохион байгуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд сай ажилласан сум, аж ахуйн нэгж, багийг шалгаруулан шагналаа.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлыг дүгнэх Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын баталсан журам батлагдан журмын дагуу тус аймаг ХЭДЖилийн хүрээнд идэвх санаачлагатай ажилласан хоёр сум, хамгийн олон ажлын байр бий болгосон хоёр аж ахуйн нэгж, гурван багийг шалгаруулан матераилаа хүргүүлснээр Тус аймаг төвийн бүсдээ шалгаран хоёрдугаар байранд, Жаргалант сумын Баянбулаг баг, аж ахуйн нэгжээс “Тэн-Хун” ХХК тус тус шалгаран МУ-ын ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.