Шинэ жилээр мөнгө “хийцгээе”

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Шинэ жилээр мөнгө “хийцгээе”

Шинэ жилээр албан бай­гууллага бүр л оны шилд­гээ шалгаруулж, бай­гуул­лага бүрт шагналын хур буудаг. Бүх л хүн баяр хөө­рөөр дүүрэн байж хуучин оноо аз жаргалтайгаар үддэг. Ха­рин зарим нэг хүн шагнал аваагүйдээ гутран илүү зүйл харах нь энүүхэнд. Энэхүү хүмүүсийг баярлуулж буян үйлдэхийн хажуугаар өөрсдөө мөнгөтэй болох сайхан арга байна гэнэ цаана чинь. Үүний тулд эхлээд нэг төрийн бус байгууллага байгуулчих хэрэгтэй юм байна. Гэхдээ байнгын үйл ажиллагаатай биш л дээ. Шинэ жилээр ч юм уу ямар нэгэн баяраар л үйл ажиллагаагаа идэвхжүүлдэг байхад хан­галттай. Тэгэхгүй бол байн­гын үйл  ажиллагаатай байх юм бол зарим нэг хүний элэг доог болно шүү. Чингис хааны академи гэдэг газар чинь байнгын үйл ажиллагаа явуулж байгаад л хамаг нэр хүндээ барчихаа биз дээ. Тэгэхээр бид арай өөрөөр ажиллах хэрэгтэй. Толгойгоо ажиллуулах л юм бол баяр болгоноор ажиллаад мөнгө олоод байх магадлал өндөр байгаа юм. Баяр болгоноор л гомдоллогчид гарч ирдэг нь үнэн юм чинь. Тэгэхээр бид чинь тэднийг баярлуулдаг. Нэг ёсны буяны байгууллага болох хэрэгтэй байгаа юм. За тэгээд байгууллагынхаа нэр дээр гомдоллогсдын гомдлыг тайлаад манай байгууллагаас шалгаруулж байгаа оны шилдэг гэдэг өргөмжлөл өг­чихөд л мөнгө ч халаасанд ороод ирнэ. Гомдсон сэтгэл ч тайтгарах биш үү. Оны шилдэг шалгаруулна гэсэн хэдхэн зар тавихад л утас амраахгүйгээр хүмүүс утасдаж байна гэж байна шүү. Тэгэхээр нэлээд мөнгө хийх арга байгаа биз. За тэгээд жирийн нэг байгууллага багадаад байгаа бол улстөрчдөд хандаж болно шүү дээ. Сонгууль ч дөхөж байна. Цаадуул чинь хэдэн төгрөг төлөөд л дуртай нь аргагүй шагналаа авна байх. Байх ч гэж авах нь тодорхой шүү дээ. За тэгээд баяр найр гэж байгаа энэ үеэр л амжуулахгүй бол Сонгуулийн тухай хуульд үүнийг хориглочихсон. Цаад хэдэн гишүүн чинь хүлээж ядаж байгаа. Хурдан хөдлөх л хэрэгтэй байна. Нөхөд өө.

Үгүй бол дараа жилээс энэ мөнгөний ажил ёстой жинхэнэ лөөлөө болох гээд байна. Энэ жил л амжуулцгаая.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж