Тус улсын арваннэгдүгээр сарын гадаад усан тээвэр нь өмнөх жилээс 4.5 хувиар унасан хэмээн сангийн сайд мэдээлсэн байна. Лхагва гарагт Японы төв банкнаас бодлогын хүүг нэмэх үү үгүй юу гэдгийг шийдвэрлэх юм байна. Европынхны өрийн хямралаас болж Японы иенийн ханш нэлээд чангарсаар байгаа нь хамгийн ихээр нөлөөлж байгаа аж.
Өнгөрөгч гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамигаас үүдсэн хохирлыг барагдуулж, нөхөн сэргээлт хийсэн нь амжилттай болж, эдийн засгийн уналтаас бараг гарах дөхөж байсан юм. Сүүлийн хэдэн сард сэргээн босголтын ажил нь нэлээд сайжирч байсан ч өдгөө шинэчлэлийн үйл явц багасч эхэлсэн байна.
Тус улс өнгөрөгч арваннэгдүгээр сард экспортоосоо 5.2 их наяд иенийн орлоготой байсан ч энэ нь сүүлийн хоёр сараас унасан үзүүлэлт юм. Харин импортын хэмжээ 11.4 хувиар өсч, 5.88 мянган иен болсон тухай сангийн сайд нь мэдээлжээ. Японы энэ удаагийн үзүүлэлт дорой гарч, экспорт унасан нь хямралын дээд цэгтээ хүрээд байгаа дэлхийн эдийн засагт улам л нэрмээс болж, асуудлыг л нэмж байна гэжээ.
Европын эдийн засгийн уналт олон улсад сөргөөр нөлөөлсөн бөгөөд Азийн улсуудын экспортод мөн сөргөөр нөлөөлж эхэлж байна хэмээн Токиогийн захирагч мэдээлсэн аж. Японы валют өссөнөөр экспорт нь улам үнэд орж байгаа аж. Японы Засгийн газраас өмнө нь санхүүгийн зах зээлийн хямралаас гарахаар интервенц хийсэн юм. Энэ нь эдийн засагт нь нэлээд дэмжлэг болж, өргөж өгчээ. Улмаар Засгийн газрынхан нь валютад интервенц хийснээр эдийн засаг улам өргөжин, тэлэх болно хэмээн хэлж байсан юм.