МҮОХ-ны бүх гишүүдийн хурал болов

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

МҮОХ-ны бүх гишүүдийн хурал болов

МҮОХ-ны бүх гишүүдийн хурал 12-р сарын 19-ний өглөөний 09.30-д “Олимпик Хаус”-д хуралдаж, түүнд хот, хөдөөний 92 гишүүнээс 72 (76 %) нь хүрэлцэн ирсэн байна. Хурлаар МҮОХ-ны 2011 онд гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлан (Ерөнхийлөгч Д.Загдсүрэн), Хяналтын зөвлөлийн тайлан (Ж.Баянцагаан)-г хэлэлцэж батлав. Мөн спортын холбоодоос албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн, нэр бүхий зургаан гишүүнийг сонгуульт үүргээс нь чөлөөлж, шинэ зургаан гишүүнийг хуралд оролцогсод албан ёсоор баталсан байна. Бадминтоны холбооны дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнийг чөлөөлж, түүний оронд тус холбооны Ерөнхийлөгч Г.Галбаатар, Сагсан бөмбөгийн холбооны төлөөлөл Б.Дашдэлгэрийг чөлөөлж, тус холбооны ЕНБД Б.Дашдорж, Хөнгөн атлетикийн холбооны төлөөлөл Х.Рэнцэндоржийн оронд одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Бейсболын холбооны төлөөлөл Г.Норжмаагийн оронд одоогийн ЕНБД М.Сугарсүрэн, Даамны холбооны ерөнхийлөгч асан Ж.Батсуурийн оронд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Д.Сугар, Булган аймгийн төлөөлөл агсан Баатарын оронд одоогийн “Москва” олимпийн зөвлөлийн захирал Д.Эрдэнэбилэг нарыг тус тус МҮОХ-ны гишүүнээр шинээр сонголоо. Гишүүд МҮОХ-ны үйл ажиллагааны талаар санал шүүмжлэл өрнүүлж, хурал амжилттай өрнөлөө.

Эх сурвалж: www.olympic.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж