Бекхэмийнхэн хилэгнэв

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Бекхэмийнхэн хилэгнэв

Хүүхдүүдийнх нь хагас нүцгэн зурагтай Зул сарын карт интернэтээр цацагдсан нь Английн хөлбөмбөгч Дэвид Бекхэм түүний эхнэр Викториа нарыг хилэгнүүлсэн гэнэ. Алдартай хос 12 настай Бруклин, есөн настай Ромео, таван настай Круз болон таван сартай нялх охиныхоо зургийг нэртэй сэтгүүлийн редакторууд руу явуулсан ажээ. Дэвид Бекхэмийн дарсан тэр зурган дээр түүний хөвгүүд болон цамцгүй бяцхан Харпер нар гарчээ. Уг зургийг “Vogue” сэтгүүлийн мэдээний загварын редактор “Twitter” хуудсанд тавьсныг Австралийн “Popsugar” нэртэй вэб сайт Зул сарын карт болгон интернэтээр цацсан байна. Энэ явдлын дараа Бэкхемийн гэр бүлийнхэн зургийг сайтаас авахыг “Popsugar”-аас шаарджээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж