Хувьцаа эзэмшигчдийн хурал ирэх онд болно

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Хувьцаа эзэмшигчдийн хурал ирэх онд болно

"Компанийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан Хөрөнгийн Биржид бүртгэлтэй компаниуд болон брокер, дилерийн компаниуд дараах арга хэмжээнүүдийг авч ажиллах шаардлагатай болсон аж.

Учир нь 2012 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах ба уг хурлаар компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, дүгнэлтийг хэлэлцэхээс гадна хуульд орсон өөрчлөлттэй холбоотон зайлшгүй хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй аж.

Хэрэв уг арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй тохиолдолд ТУЗ-ийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болохыг Монголын хөрөнгийн биржээс анхааруулжээ.

Дээрх хуулийн 75.4-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийв гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувьтай тэнцэх хараат бус гишүүдийг сонгох аж.

Эх сурвалж: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж